Showing posts with label Шинэ Захирлуудад. Show all posts
Showing posts with label Шинэ Захирлуудад. Show all posts

КОМПАНИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСТ БҮРТГҮҮЛЭХ

2018 оны 3 сарын байдлаар
Та эхлээд дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсээс зөвлөгөө авах, хангалтгүй санагдаж байгаа бол мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авснаар өөрийн алтан цаг хугацаа, мөнгөө хэмнэх болно.
Эхлээд ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан тушаал гаргах хэрэгтэй. Үүний дараа ажилчидынхаа нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдийг цуглуулж авна. Дэвтэрүүдийг авахдаа шалгах хэрэгтэй зүйл бол:

ХАМТРАГЧАА ЗӨВ СОНГО

Бизнес эхлэхэд 1-рт гайхамшигтай санаа, 2-рт түүнийг хийх зориг, 3-рт юу ч болсон бүх зүйлээ зориулаад хамт хийх хамтрагч л чухал. Үүн дотроос хамтрагчаа олохыг би хамгийн чухалд тооцлоо.
компаний дүрэм

ТА ХЭР ЧАДВАРТАЙ БОРЛУУЛАГЧ ВЭ

Нэгэн еврей эр, дампуурч байгаа фирмийн дэлгүүрт ажилд оров. Хэд хоногийн дараа фирмийн орлого хэдэн арав дахин өсөв. Гайхсан фирмийн эзэн дэлгүүртээ орж ирэв. Еврей эр нэг хүнд хэлж байна:

ЭХЛЭЭД ӨГӨХ НЬ

Чарльз Шваб үйлдвэр үзэж байгаад хэдэн ажилчин тамхи татаж байхыг харав.
 << Тамхи татаж болохгүй>> гэсэн санамж тэдний дээр өлгөөстэй байлаа. Зарлал руу заан << Та нар уншиж чадах уу? >> хэмээн Шваб асуусан гэж та бодож байна уу.
компаний дүрэм
Огт үгүй.

ӨӨРӨӨР СЭТГЭ. Think Different

Ертөнцийг өөрөөр хардаг хүмүүс байдаг. Бусдын нүдэнд бол тэд бүтэлгүй амьтад, үймээн дэгдээгчид, самуун гаргагчид. Учир нь тэд юмсыг өөрөөр хардаг. Тэд дүрэм журмыг баримталдаггүй. Тэд юмыг байгаагаар нь хүлээж авдаггүй. Тэднийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно, тэднийг магтах буюу хараан зүхэж бас болно. Гэхдээ зөвхөн ганцхан зүйлийг, тэднийг хайхрахгүй байж болохгүй. Яагаад гэвэл тэд л шинийг санаачлан сэддэг, тэд л шинийг бүтээн туурвидаг, тиймээс тэд л шинэ үеийг цогцлоон байгуулна. Чухам тэд л дэлхийг өөрчилж, тэд л хүн төрөлхтнийг урагшлуулан хөдөлгөнө. Бусад хүмүүс тэднийг солиотой амьтад гэж үздэг бол зөвхөн бид л тэднийг агуу суутнууд гэж хардаг. Яагаад гэвэл энэ дэлхийг өөрчилж чадна гэдэг зөвхөн солиотой хүмүүсийн л толгойд төрөх бодол, гэхдээ эцэст нь тэд үнэхээр өөрчилж чаддаг юм. Зүгээр л өөрөөр сэтгэ.
"APPLE"-ИЙН УДИРДАГЧИЙН ИННОВАЦИЙН НУУЦУУД НОМ-ООС.

компаний дүрэм


НАЙМААЧИН СЭТГЭЛГЭЭ БА БИЗНЕС СЭТГЭЛГЭЭ

Зах дээр орилж байна гээд төсөөлөөд үз.
Оймс 3-г 5000-д өглөө, Оймс 3-г 5000-д өглөө. Энэ бол наймаачин сэтгэлгээ. Харин
Хонины, хулганы, ямааны, ятууны, амттай, аагтай хуушуураа аваарай. Энэ бол хуушууртай хамт инээд зардаг хүн. Наймаан дээр ч бизнес сэтгэлгээгээр хандаж болдог. Аль хүний ашиг илүү байсан бол. Энэ бол зохиол биш бодит түүх. Үүнтэй адил наймаачин бол бараагаа л утга учиргүй зарахыг оролддог учраас хэн ч авдаггүй юм. Хамтад нь өөр нэг зүйлийг зардаг хүн нь илүү ашиг олно. Инээдийг, сэтгэл хангалуун байдлыг, гэр орны тав тухыг, хайрыг ... Одоо өөрөөр сэтгэ.
Нийтлэлч: Д.Батбаяр

СТАРТАП БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛ

New York Times сонины тоймч Томас Фридманы үгээр, Америкт 1980-аас 2005 онуудад бараг бүх шинэ ажлын байрыг таван жил болон түүнээс цөөн жилээр оршин тогтнож буй шинэ залуу компаниуд бий болгосон байна.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ 3 ЗҮЙЛ

1. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОЁЛ БА ХҮНИЙ НӨӨЦ
Үйлчилгээний соёл бол ажилтны хүмүүжлээс шууд хамааралтай. Ямар ч ажлыг хүнд зааж сургаж болдог. Харин хүний хандлагыг өөрчлөх бол тийм амархан ажил биш гэдэгтэй хүний нөөцийнхөн санал нэгддэг. Гэвч бид чадварыг нь харж ажилд аваад дараа нь халах хэрэгтэй болдог нь харамсалтай. Үүний оронд сайн хандлагатай хүн аваад зааж өгсөн бол сурчих хугацаа өнгөрсөн нь бүр харсамсалтай.

ТА ЯМАР БИЗНЕС ЭРХЭЛЖ БАЙНА ВЭ

Хэрэв та үнэхээр инновацийн бүтээгдэхүүн буюу ажил үйлчилгээ бий болгохыг хүсч байвал, “Үнэн хэрэгтээ би ямар бизнес эрхэлж байна вэ” гэж өөрөөсөө нэг асуугаарай. Ил байгаа тэр зүйл нь ер нь зөв хариу биш байдаг. Starbucks-ийг үндэслэгч Ховард Шульцтэй ярилцаж байхад тэр яриандаа “кофе” гэсэн үгийг ховорхон дурьдаж байхыг нь анзаарч гайхсан юм. “Бид кофены бизнес эрхлээгүй. Энэ бол бидний худалдан борлуулдаг бүтээгдэхүүн болохоос, бид юуны төлөө тэмцэж байгаа тэр зүйл биш” гэж Шульц тайлбарласан. Starbucks кофе бус, мөрөөдлийн худалдаа эрхэлдэг. Тэр нь ажил гэр хоёрын хооронд байдаг ”гуравдагч газар”-ын тухай мөрөөддөг үйлчлүүлэгчдэд мөрөөдөл худалддаг. Тэр ажилтнууддаа хүндэтгэлтэй хандаж харьцдаг тийм газар ажиллахыг хүсч байгаа хүмүүст мөрөөдөл худалддаг. Starbucks кофены бизнес эрхэлдэггүй учраас тийм амжилттай байгаа юм. Cranium ч бас тоглоомын бизнес эрхэлдэггүй, харин өөрийгөө хүндлэх хүндлэлийг борлуулах бизнес эрхэлдэг. Apple компьютерийн бизнес эрхлээгүй, таны өөрийн бүтээлч чанарыг чөлөөлөх талаар бизнес эрхэлдэг. Бүтээгдэхүүн болон мөрөөдлийн хоорондын ялгааг ухаарч ойлгох ойлголт нь дэлхийг өөрчлөх инновацийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ бий болгоход зонхилох ач холбогдолтой байдаг юм шүү.
“APPLE”-ИЙН УДИРДАГЧИЙН ИННОВАЦИЙН НУУЦУУД НОМООС

ТА ЗАВГҮЙ Л БАЙНА УУ

Завгүй байна гэж ярьдаг хүн үнэндээ маш олон хэрэггүй зүйлсийг хийдэг хүн байдаг, гэж хичнээн үнэн үг вэ?
компаний дүрэм

Энэ олон ажлыг яаж амжуулах вэ? Хамгийн эхэнд яаж амжуулахаа бодох нь амжихгүй байх хамгийн сайн арга юм. Та эхлээд юуг заавал хийх вэ, юуг орхих вэ гэдгийг ялгах хэрэгтэй. Үүнээс өмнө ажлаа эхэлдэг хүн бол завгүй хочит хэвээрээ амьдарсаар байх болно. Яг энэ өгүүлбэрийг бичих үед манай нутагт байсан “Завгүй Ганбаа” гэдэг хүн санаанд орчихлоо. 1990-ээд оны дунд үед хөдөөгийн малчид одоогийнхийг бодоход ам бүл олуулаа байсан үе юмдаг. Харин Завгүй Ганбаа ахтай уулзах бүрт юу хийж байна гэж асуувал “завгүй байна” л гэж хариулдаг байсансан. Танд завгүй байх илүү хэрэгтэй бол үүнээс цааш уншихгүй байх хэрэгтэй. Харин

ЭРТ БОСОХЫН АШИГ

Бизнесмэн хүн өглөө эрт босч бусдаас түрүүлж хөдлөх нь тал бүрийн ашигтай. Өглөө эрт боссон хүн өрвийсэн үстэй, хагас нойрмуу хүн хоёр уулзвал хэн нь илүү өөртөө итгэлтэй байж уулзалтыг удирдахыг бодоод үз дээ. Хэнд ашигтай шийдвэр гарах магадлалтайг бодоод үзээрэй. Бид ямар нэг зүйлийг хийхэд тогтолцоо болон эрх мэдэл дутсанаас үүдэн гарах хүндрэл бэрхшээлүүд заавал тулгарч байдаг. Хүмүүс ийм бэрхшээлтэй тулгараад хэцүү байна гэж шалтаглаж эхэлдэг. Ийм саад байгаагүй бол танаас өмнө

БУСДААС ЯЛГАРАХ НЬ


Гэхдээ энэ нь бүх хүмүүс хоёр хөл дээрээ явахын эсрэг би ганцаараа хоёр гар дээрээ явах хэрэгтэй гэсэн үг үү. Эсвэл бүх хүнээс эсрэгээр би дотуур хувцасаа гадуур өмдөн дээрээ өмсөх ёстой юу, үгүй л дээ.
компаний дүрэм

Илүү үр дүнтэй байх боломж олгох тэр тохиолдолд л бусдаас ялгарах ёстой юм.

ХОЛБОЖ БОДОХ БА БҮРДҮҮЛЭХ НЬ БИЗНЕСТ ХЭРЭГТЭЙ ЮУ

 Аливаа зүйл дангаараа бол байдаг л зүйл. Харин хосолвол гайхалтай бүтээгдэхүүн болж байна.
компаний дүрэм

Хөнгөн цагаан, хуванцар, зэс, тугалга, шил, төмөр, нь хиймэл оюун ухаан болох программтай хосолсноор apple-ийн гайхалтай хавтсан компьютер бүтсэн байгаа юм. Энд орсон түүхий эдийн үнийг тооцвол үнэхээр бага. Харин хоорондоо болон

САЙН БАГ БҮРДҮҮЛЭХ НЬ


Гайхамшигтай, агуу, сайн зүйлсийг бүтээхээр зориг шулуудсан хүмүүс байдаг. Тэд сайн сайхныг мөрөөдөж, түүнийгээ биелүүлэхийн тулд хөлс хүчээ шавхдаг. Гэвч тэд хэнийг өөрийн компанид ажиллуулж болох, хэнийг ажиллуулж болохгүйг ялгахгүй явсаар цалингийн төлөөх чанаргүй ажилчдаар өөрийн санааг сүйтгүүлэн дуусдаг нь хэтэрхий харамсалтай. 

компаний дүрэм

Харин таныг дэмжиж, санааг тань улам баяжуулах тийм гайхамшигтай хүмүүс таны дэргэд байсан цагт таны мөрөөдөл биелэх нь гарцаагүй. Сайн баг хөлслөхөд саяыг хаяж тэрбумыг олдог нь амьдралын бодит үнэн. Муу баг бол харин шүдний өвчин юм. Жижиг мэт санагдавч тэр өвчин шийдвэрлэгдээгүй үед таныг хэзээд зовоох нь ойлгомжтой. Сайн хүмүүс нэгдэн нийлснээр л агуу зүйлийг бүтээх баг бүрэлдэн бий болдог. Яг л чанартай эд ангиуд нэгдэж байж Mercedes Benz бүтээгддэг шиг.
Нийтлэлч: Д.Батбаяр