Чарльз Шваб үйлдвэр үзэж байгаад хэдэн ажилчин тамхи татаж байхыг харав.
<< Тамхи татаж болохгүй>> гэсэн санамж тэдний
дээр өлгөөстэй байлаа. Зарлал руу заан << Та нар уншиж чадах уу?
>> хэмээн Шваб асуусан гэж та бодож байна уу.
Огт үгүй.
Тэрээр
тэдэн рүү дөхөн хүн бүрийг тамхиар дайлж << Тамхиа өөр газар
татвал та бүхэнд маш их талархах болно >> гэжээ. Журам зөрчсөнийг
тэр харсан хэрнээ энэ тухай хэлээгүй нь ажилчдад таалагдсан байна. Ийм
хүнд чин сайн байхаас өөр яах юм бэ? Тийм үү? ДЕЙЛ КАРНЕГИ
Бусдыг өөрчлөх хамгийн сайн арга бол дуугүй өнгөрөх биш, загнаж шүүмжлэх биш, эелдэг царайлж хэлэх биш хийж өгөх, дахин хийж өгөх юм. Тухайн хүн эцэст нь өөрийн зүгээс өөрчлөгдөх болно.
Танд амжилт хүсье. Д.Батбаяр
No comments:
Post a Comment