ТА ХЭР ЧАДВАРТАЙ БОРЛУУЛАГЧ ВЭ

Нэгэн еврей эр, дампуурч байгаа фирмийн дэлгүүрт ажилд оров. Хэд хоногийн дараа фирмийн орлого хэдэн арав дахин өсөв. Гайхсан фирмийн эзэн дэлгүүртээ орж ирэв. Еврей эр нэг хүнд хэлж байна:

-Танд хэрэгтэй дэгээ энэ байна. Танд уургаа бий юу?
-Байхгүй ээ.
-Тэгвэл та энэ уургыг ав, танд яг тохирно. Тэгээд бас энэ дамар… Та нуурын гол руу нь явж загас барьвал сайн л даа, тэгэхээр танд сайн чанарын завь хэрэгтэй. Энэ завь л хамгийн сайн завь даа. Мотор нь ажиллагаа сайтай найдвартай… Та ямар машинтай билээ?
-Жигули-тэй,
-Өө, жигули дээр энэ завийг ачна гэж байхгүй, тэгээд ч завийг тусгай чиргүүл дээр ачвал зүгээр байдаг юм. Тэгэхээр та манайхаас нэг чиргүүлтэй Жийп ав, Алийг нь авах вэ, Ланд уу, Ниссан уу?
-…. Ланд нь дээр биз дээ
-За, за бүгдийг нь бичлээ шүү!!!
-За… бичүүлье ээ…
-За, 62 мянган доллар…Үйлчлүүлэгчийг явсны дараа Босс түүнийг магтав.
-Их сайн байна. Загасны дэгээнээс эхэлсэн гэхэд их сайн.
-Уг нь бол саяны хүн эхнэртээ ариун цэврийн хэрэгсэл авах гэж орж ирсэн юм л даа… Тэгэхээр нь би, тэгвэл та гэртээ хэд хоног юугаа хийдэг юм, загасанд яваач гээд дэгээ үзүүлсэн юм
#Гэнээ

No comments:

Post a Comment