ТА ЯМАР БИЗНЕС ЭРХЭЛЖ БАЙНА ВЭ

Хэрэв та үнэхээр инновацийн бүтээгдэхүүн буюу ажил үйлчилгээ бий болгохыг хүсч байвал, “Үнэн хэрэгтээ би ямар бизнес эрхэлж байна вэ” гэж өөрөөсөө нэг асуугаарай. Ил байгаа тэр зүйл нь ер нь зөв хариу биш байдаг. Starbucks-ийг үндэслэгч Ховард Шульцтэй ярилцаж байхад тэр яриандаа “кофе” гэсэн үгийг ховорхон дурьдаж байхыг нь анзаарч гайхсан юм. “Бид кофены бизнес эрхлээгүй. Энэ бол бидний худалдан борлуулдаг бүтээгдэхүүн болохоос, бид юуны төлөө тэмцэж байгаа тэр зүйл биш” гэж Шульц тайлбарласан. Starbucks кофе бус, мөрөөдлийн худалдаа эрхэлдэг. Тэр нь ажил гэр хоёрын хооронд байдаг ”гуравдагч газар”-ын тухай мөрөөддөг үйлчлүүлэгчдэд мөрөөдөл худалддаг. Тэр ажилтнууддаа хүндэтгэлтэй хандаж харьцдаг тийм газар ажиллахыг хүсч байгаа хүмүүст мөрөөдөл худалддаг. Starbucks кофены бизнес эрхэлдэггүй учраас тийм амжилттай байгаа юм. Cranium ч бас тоглоомын бизнес эрхэлдэггүй, харин өөрийгөө хүндлэх хүндлэлийг борлуулах бизнес эрхэлдэг. Apple компьютерийн бизнес эрхлээгүй, таны өөрийн бүтээлч чанарыг чөлөөлөх талаар бизнес эрхэлдэг. Бүтээгдэхүүн болон мөрөөдлийн хоорондын ялгааг ухаарч ойлгох ойлголт нь дэлхийг өөрчлөх инновацийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ бий болгоход зонхилох ач холбогдолтой байдаг юм шүү.
“APPLE”-ИЙН УДИРДАГЧИЙН ИННОВАЦИЙН НУУЦУУД НОМООС

No comments:

Post a Comment