КОМПАНИ БАНКТАЙ ХАРИЛЦАХ

Компаний нэрээ авсны дараа хийх хэрэгтэй алхам бол банкаа сонгож байгууллагынхаа харилцах дансыг нээлгэх юм. Хэдэн ч төрлийн валютаар данс нээлгэж болно. Төгрөгийн, долларын, юаны, еврогийн гэх мэт.
Мөн байгууллага нь хэдэн ч банкин дээр данстай байж болно.
Гадаад руу төлбөр тооцоо хийдэг бол долларын данс чухал. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах гэж байгаа бол долларын данс нээлгэхийг зөвлөж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулин дээр заахдаа гадаадын хөрөнгө оруулалттай компани нь 100 000 америк долларын хөрөнгөтэй байна гэсэн байна. 
компаний шийдвэр

Гэрчилгээ тамга гарсны дараа банкин дээр очиж данс ашиглах гэрээ хийх гэсэн явц байгаа. Тэр үедээ интернэт банкны үйлчилгээг нээлгэхээ мартаж болохгүй. Улирал бүрт татварын тайлан гаргах бөгөөд энэ үед таны дансны хуулга хэрэгтэй болно. Интернэт банктай хүн бол шууд хуулгаа авч чадах боловч байхгүй бол банкны дараалалд зогсохоос өөр арга байхгүй.
Мөн өөрийн харилцаж байгаа банкнаараа дамжуулан ажилчидынхаа цалинг олгох болно. Тухайн банкнаасаа зээл авах нь илүү дөхөмтэй байх тал бий.
Та компаний гүйлгээг банкин дээр очиж хийхээр бол заавал тамга гарын үсэгтэй албан хүсэлт бичих хэрэгтэй болдогийг битгий мартаарай. Голомт банк бол чек бичиж авч болдог юм билээ.
Банк танай байгууллагын дансыг хөтөлсний төлөө сар бүр данснаас мөнгө авч байгаа. Мөн гүйлгээ хийх бүрт шимгэл авч байгаа. Үүнийг та дансаа нээлгэхдээ лавлаарай. Банк бүр бага зэрэг ялгаатай байдаг юм. Худалдаа хөгжлийн банк сард 1000 төгрөг байдаг.
Танай байгууллага аль нэг банкинд шинээр данс нээлгэх гэж байгаа бол
-Байгууллагын гэрчилгээ эх хувиараа, эсвэл нотариатаар батлуулсан хуулбар
- Байгууллагы дүрэм эх хувиараа, эсвэл нотариатаар батлуулсан хуулбар
- Тамга гарын үсэг бүхий албан бичиг.
- Тухайн банкнаас гаргасан маягтын дагуу тамга гарын үсгээ нотариатаар батлуулан гүйлгээ хийх эрхтэй хүмүүс өөрийн биеэр бичиг баримттайгаа очих шаардлагатай.
За танд амжилт хүсье. 

Хүндэтгэсэн: Д.Батбаяр

No comments:

Post a Comment