ТА ЗАВГҮЙ Л БАЙНА УУ

Завгүй байна гэж ярьдаг хүн үнэндээ маш олон хэрэггүй зүйлсийг хийдэг хүн байдаг, гэж хичнээн үнэн үг вэ?
компаний дүрэм

Энэ олон ажлыг яаж амжуулах вэ? Хамгийн эхэнд яаж амжуулахаа бодох нь амжихгүй байх хамгийн сайн арга юм. Та эхлээд юуг заавал хийх вэ, юуг орхих вэ гэдгийг ялгах хэрэгтэй. Үүнээс өмнө ажлаа эхэлдэг хүн бол завгүй хочит хэвээрээ амьдарсаар байх болно. Яг энэ өгүүлбэрийг бичих үед манай нутагт байсан “Завгүй Ганбаа” гэдэг хүн санаанд орчихлоо. 1990-ээд оны дунд үед хөдөөгийн малчид одоогийнхийг бодоход ам бүл олуулаа байсан үе юмдаг. Харин Завгүй Ганбаа ахтай уулзах бүрт юу хийж байна гэж асуувал “завгүй байна” л гэж хариулдаг байсансан. Танд завгүй байх илүү хэрэгтэй бол үүнээс цааш уншихгүй байх хэрэгтэй. Харин
үр дүнтэй амьдрая гэж бодож байгаа бол цааш сайн төвлөрөөд уншаарай.
Эхлээд ажлаа ялгаж хуваа. Хийсэн ч танд үр дүн үлдэхгүй ажлуудыг зүгээр орхи. Ихэнх хүн ингэж орхиж чаддаггүй учраас цагаа алдсаар байдаг. Хэрэггүй ажлыг эхэлчихсэн байсан ч хэрэггүй гэдгийг нь мэдсэн бол орхисон нь хамаагүй дээр. Яагаад хийхгүйгээ ухаалаг шалтаг зохиож хэлээрэй. Манай ажил дээр гадаадууд ирээд завгүй болчихлоо, та өөрөө зохицуулчих уу ч гэдэг юм уу. Хэрэггүй ажил хэзээд хэрэггүй хэвээрээ л байдаг. Монголд хүний зараал маш их байдаг. Олон хүн чухал биш ажлаа хамаатны юм уу танил хүндээ даатгаад хийлгэдэг. Ашиг олж эхлэхээрээ өгнө, яваандаа дүүгээ шагнана гэх мэтээр найдвар өгөөд цагийг нь хулгайлчихдаг. Та өөрийн мөрөөдлийг биелүүлэхийг хүсч байвал ингэж хүмүүст цагаа бүү хулгайлуулаарай. Сэрэмжтэй байгтун. Өөрөөсөө хамаарах зүйлстэй л нэр холбогдох нь хамгийн сайн арга.
Ихэнх хүн шийдвэр гаргаж чаддаггүй. Өөрөө бизнес хийхийг хүсдэг. Гэхдээ айдаг учраас өөр хэн нэгэн хүн гайхамшигтай санал тавих болов уу гэж хүлээдэг. Яг энэ үед найдваргүй ажлаа үнэгүй хийлгэх танил нөхөр гараад ирэх нь олонтаа. Ингээд хийж эхэлдэг бүтэхгүй байх магадлал 90%. Үнэхээр найдвартай ажил байсан бол тухайн хүн өөрөө барьж аваад хийх байсан нь ойлгомжтой шүү дээ. Найдваргүй ажлыг 1-2 удаа хийх нь байж болох ч (ажлыг ялгаж сурах дадлага, тухайн ажлаас юм сурах боломжтой бол )насаараа ингэж бүтэхгүй ажилд найдвараа тавьж бас өөрийнхөө бизнесийг хийх юмсан гэж харамсангаа амьдрахыг үүнээс хойш өөртөө битгий зөвшөөр.
Та чухал биш ажлыг ялгаж харж байгаа бол одоо чухал ажлаасаа эхлээд нэг нэгээр хийгээд үз. Үр дүн харагдтал хийгээд үзээрэй. Гэхдээ хийж эхлэхдээ хугацаа тогтоож хийгээрэй. Өдөрт 1 ажлыг гол болгон барьж аваад түүнд төвлөрч хийснээр үр дүн гаргаад явах хэрэгтэй. Нэг өдөрт 2 чухал ажил гэж байдаггүй. Олон хүн өдөрт 3-4 чухал ажил хийхээр төлөвлөдөг учраас үр дүн мууддаг. Чухал биш зүйл минь баяртай. Чухал зүйлс минь сайн уу. 

Нийтлэлч:Д.Батбаяр

No comments:

Post a Comment