1. Мөрөөдөлдөө хүрэхэд ном тусалдаг
Олон хүн том мөрөөдөл ярьдаг боловч түүндээ хүрэхийн
төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй нь хачирхалтай. Элдвээр шалтаг ярин
зүгээр сууж, бүх цагаа утсаа маажих, pc тоглоом тоглоход зарцуулах нь
хичнээн харамсалтай вэ. Ингэж цагийг дэмий юм уу ойр зуурын зүйл хийж
өнгөрөөдөг хүмүүс цаг хугацаа өнгөрөх тусам мөрөөдөл нь бүдгэрч яваандаа
алга болдог байна.
Та мөрөөдөлдөө хүрэхийн тулд
юунд хүрэх гэж
байгаагаа яагаад тэр чиглэлийн ном уншихаас эхэлж болохгүй гэж. Энэ бол
хамгийн амархан мөртлөө хамгийн их үр өгөөжтэй арга гэж зөвлөх байна.
Тухайн салбарын хамгийн шилдэг 3 номыг уншихад тэр салбарын бүх зүйлийг
бүрэн ойлгох чадвартай болдог гэж чадварлаг, дэлхийн шилдэг удирдагчид
ярьцгаадаг юм билээ. Та яг өнөөдрөөс мөрөөдөлдөө хүрэх алхамаа ном
уншихаас эхлүүлээрэй.
2. Уйдахгүй бас уйдаахгүй
Танд зарим хүний
яриа уйтгартай санагддаг уу, аан нөгөөдөхөө л ярих гэж байна даа гэж
бодогдох үе тулгардаг бол таны яриаг сонсоод хүмүүс бас тэгж бодож
байгаа юм биш биз. Ном уншдаггүй хүн уйтгартай яриагаа ярьсаар хэзээ ч
шинэчлэгдэхгүй байсаар хорвоог дуусгадаг нь үнэхээр харамсалтай. Танд
гэхдээ засах боломж байна. Интернэт байхад ном уншиж юугаа хийх билээ
гэж ярих залуус олон. Гэвч интернэт орчноос толгойгоо дүүргэхэд хүний
сэтгэлгээ, түүнийг дагаад яриа эмх цэгцгүй болж эхэлдэг. Төвлөрөх чадвар
маш сул болчихдог. Ийм хүн үр бүтээлтэй ажиллах маш хэцүү. Харин ном
бол цэгцтэй мэдлэгийг өгч зөвхөн мэдээлэл өгөөд зогсох биш тухайн хүнийг
шинээр сэтгэхэд түлхэц өгдөгөөрөө маш гайхамшигтай билээ. Ийм хүн хэзээ
ч уйддаггүй бөгөөд уйддаггүй хүн хүнийг уйдаадаггүй билээ.
3. Шийдвэр гаргахдаа олон талаас нь харах чадвартай болдог
Хүн сонссон, үзсэн зүйлдээ тулгуурлаж шийдвэр гаргадаг шүү дээ. Тэгвэл
ном бага уншсан хүн телевизийн мэдээ, интернэт мэдээ, сонингийн нийтлэл,
найзаасаа сонссон зүйл дээрээ үндэслэж шийдвэр гаргадаг байна. Гэтэл
дээрх сувгууд нь маркетингийн буюу захиалгат шинж чанар хамгийн их буюу
90 гаруй хувь нь хэн нэгний ашгийн төлөө цацагдсан, зарим нь цуу ярианы
шинжтэй байдаг учраас тэдний шийдвэр буруу гарах магадлал өндөртэй.
Харин номны мэдээлэл бодит байх магадлал хамаагүй өндөртэй байдаг байна.
Энгийн 1000 мэдээ уншсанаас хамгийн шилдэг 3 мэргэжилтний бичсэн номыг
уншсан нь түм дахин илүү үр дүнтэй билээ.
Хөгжлийн төлөөх 3 шалтгаан цуврал нийтлэлээс
Нийтлэлч: Д.Батбаяр
No comments:
Post a Comment