Компаниа байгуулснаас ажлын 10 хоногийн дотор бүртгүүлэх ёстой. Манай шинэ захирлуудын хамгийн их торгуульд ордог бүртгэл бол татварын бүртгэл юм. Иймээс та зааврыг анхааралтай уншиж өөрийгөө эрсдэлээс сэргийлээрэй. Эсвэл манайд хандан зөвлөгөө аваарай.
Шинээр бүртгүүлэхэд бүрдүүлэх материал.
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дүрмийн хуулбар
3. Захирал, гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар
4. Байгууллагынхаа дансны дугаараа мэдэж байх
5. 3000 төгрөг.
2019 оны 6 сарын 05-ий байдлаар ийм материал шаардаж байна. Дээрх материалыг бүрдүүлээд аваачаад өгнө.
Дүүргийнхээ татварын алба руу очиж нэг цэгийн үйлчилгээ рүү ороод дугаар авч компаниа татварын албанд бүртгүүлэх гэснээ хэлвэл бүртгэж өгнө. Бүртгэсний дараа танд код өгнө. За кодоо авсны дараа татварын сайт руу нэвтэрч орох эрхтэй болно.
Эндээс эхлээд тоон гарын үсэг авах гэсэн явц руу шилжинэ.
www.e-tax.mta.mn гэсэн хаягаар орно. Эхний 2 мөрөн дээр нь байгууллагынхаа регистрийн дугаарыг хийгээд нууц үг гэдэг дээр нь мэйлээр юм уу утсаар ирсэн нууц кодоо хийгээд нэвтэрнэ.
Хүсэлт гэсэн хэсэг рүү орж шинээр бүртгүүлэх хэсэг рүү ороод тоон гарын үсэг шинээр авах гэснийг сонгож
Хүсэлт, өргөдөл, гэрээ гэснийг бөглөнө. Бөглөсний дараа илгээх товчийг дарснаар татварын хэлтэс рүү илгээгдэнэ. Хүсэлтийн түүх рүүгээ орж харвал илгээсэн гэсэн төлөвт байх ба баталгаажсан гэсэн төлөвт орох хүртэл хүлээнэ. Хэрвээ баталгаажсан бол
1. Хүсэлт гэснийг бөглөн 1 хувь хэвлэж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна.
2. Өргөдлийг бөглөн 1 хувь хэвлэж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна.
3. Гэрээг 2 хувь хэвлэж гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна.
Гэрээний хэсэг дээр тоон гарын үсгийн нууц үгийг бөглөхдөө мартахааргүй код өгч тэмдэглэж авах шаардлагатай.
За одоо дахин татварын хэлтэс рүүгээ очно. Дээрх хэвлэсэн 3 материал болон тоон гарын үсэг авах хүний иргэний үнэмлэхний хуулбар, байгууллагын гэрчилгээний хуулбартайгаа очно.
Тоон гарын үсэг хадгалах зөөврийн дисктэй очих
Байцаагчдаа бэлтгэсэн материалаа өгөөд зөөврийн дискээ өгч тоон гарын үсгээ авна. Гэрээний 1 хувийг буцаан авна. Тоон гарын үсгээ тусгай зөөврийн дискэндээ болон ком дотроо давхар найдвартай хадгалах хэрэгтэй. Ингээд татварын албанд бүртгүүлэх ажил боллоо. Татварын тайланг огт хоцроож болдоггүй гэнэ. 4.1-20, 7.1-20, 10.1-20, 1.1-2.20 тайлан өгдөг.
Санхүүгийн албанд бүртгүүлэх. Дүүргийнхээ санхүү төрийн сангийн хэлтэст байгууллагынхаа гэрчилгээний хуулбараа авч очин бүртгүүлнэ. Санхүүгийн хэлтэст бүртгүүлэх гэсэн юм гэж асууж болно. Дүүргийн захиргаандаа байрладаг юм.
Гэрчилгээгээ өгөөд нэг код өгнө. Надад өгсөн код нь регистрийн дугаарын эхний 4 тоо шүү гэж хэллээ. Санхүүгийн тайлан өгөхөд энэ тоо хэрэгтэй. Татварын тайлан бол хоцорсон ч тайлбар бичээд нөхөж өгдөг арга байдаг, харин санхүүгийн тайлангаа цахимаар илгээгээгүй бол торгууль төлдөг. Торгууль нь 960 000 төгрөгнөөс эхэлдэг юм байна билээ. Ингээд л нягтландаа тоон гарын үсгээ нууц үгтэйгээ, нэвтрэх нууц үгээ бас санхүүгийнхээ нууц үгийг бичиж өгөөд л болно доо.
Татвар болон санхүүгийн бүртгэлийг хийлгүй орхих, дутуу хийх, буруу хийх, тайлангаа хоцроох зэргээс 500 000-5 000 000 төгрөгний торгуульд орох эрсдэл маш өндөр байсаар байна. Та эдгээр бүртгэлийг анхнаас нь зөв хийж алтан цаг зав, мөнгөө хэмнэхийг хүсвэл манайхаас явуулдаг бүртгэлийн цогц зөвлөгөөг аваарай.

No comments:
Post a Comment