Сайн нэр бол эрдэнэ. Гэхдээ эрдэнийг зүлгэхгүй бол гэрэлтдэггүй гэдэг байхаа. Бас ямар муу чулууг ч сайн зүлгэх юм бол муу зүлгэсэн эрдэнийн чулуунаас ч илүү гялалздаг гэдгийг захирал та андахгүй биз ээ. Юуг сонгож яаж гялалзуулахыг танд даатгая даа.
Улсын бүртгэлийн газрын цахим системээр нэр шүүлгэх бол энд дарна уу эндээс та хувилбаруудаа улсын бүртгэлийн газраас шүүлгэж болно. Нэг хүн өдөрт 3 нэр баталгаажуулж авах боломжтой байдаг. Баталгаажуулсан нэрээрээ 30 хоногийн дотор
компаниа байгуулах хэрэгтэй ба амжихааргүй бол дахин очиж сунгуулах шаардлагатай. Муухан ажилладаг ч гэсэн оролдоод үзээрэй. Болохгүй бол очоод шүүлгээрэй. Улсын бүртгэлийн газрын 3-р байрны 2 давхарт нэрийн баталгаажуулалтын хэсэг гэж байгаа.
Гол анхаарах зүйл
• Хүн цээжлэхэд амар буюу сонсоод толгойд ямар нэгэн зүйл буухаар байх
• Тод хэлэгдэх байдал
• Утгатай байх гэсэн 3 гол шалгуурыг тавихыг хүсье. Монголд 2019 оны 5 сарын 21-ий байдлаар 187064 аж ахуйн нэгж байгаа учраас нэр давхардах боломж маш өндөр юм. 1 болон 2 үгнээс бүрдсэн нийтлэг нэрнүүд давхардах өндөр магадлалтай учраас ховор хэрэглэгддэг үг орсон 2 үетэй нэр юм уу эсвэл 3 үетэй нэр бодож очих хэрэгтэй. Мөн аль болох олон нэрний хувилбар бодож очихийг хүсье. Улсын бүртгэлийн газарт очиж нэр шүүлгэж байгаа хүмүүсийг судлахад мэдээлэл дутуугийн улмаас 90 гаруй хувь нь давхардах өндөр магадлалтай нэр бодож очсон байдгаас асар их цагаа алдаж дахиж очиж нэрээ шүүлгэх эсвэл яарсаны улмаас үйл ажиллагаанд хэрэглэхэд тохиромжгүй нэр сонгож дараа нь солиулах нь түгээмэл байдаг.
Яаж давхардахааргүй нэр бодох тухай товчхон зөвлөгөө хүргэе.
Та компанидаа англиар M /Эм/ гэж нэр өгмөөр байвал болохгүй. Яагаад гэвэл MCS /Эм Си Эс/ гэж компанийн нэрэнд багтсан учраас давхардаж байна гэж үзнэ. Бас Эм Си гэж өгч болохгүй мөн л давхардаж байна. Эм Си Эл гэвэл давхардахгүй байгаа учраас шүүлгээд үзэж болох юм. Ийм маягаар өөр компаний нэртэй давхардаж буй эсэхийг бодож үзэхийг хүсье. Энэ тухай илүү дэлгэрэнгүй зөвлөгөө авах мөн зөвлөлдөж хийснээр цаг заваа хэмнэхийг хүсвэл манай цогц зөвлөгөөг сонгоорой.
Хүндэтгэсэн Д.Батбаяр.

No comments:
Post a Comment