БУСДААС ЯЛГАРАХ НЬ


Гэхдээ энэ нь бүх хүмүүс хоёр хөл дээрээ явахын эсрэг би ганцаараа хоёр гар дээрээ явах хэрэгтэй гэсэн үг үү. Эсвэл бүх хүнээс эсрэгээр би дотуур хувцасаа гадуур өмдөн дээрээ өмсөх ёстой юу, үгүй л дээ.
компаний дүрэм

Илүү үр дүнтэй байх боломж олгох тэр тохиолдолд л бусдаас ялгарах ёстой юм.

Жишээ нь ямар нэгэн асуудлыг бүх хүн нэг нүдээр хардаг бөгөөд нэг л аргаар шийдэх гэж оролддог, харин үр дүн нь муу хэвээрээ байх байх юм бол яг энэ тохиолдолд та хэрэв би эсрэгээр хийгээд үзвэл ямар вэ гэсэн асуултыг өөртөө тавиарай. Үр дүн гардаггүй энэ дүрмийг би дагах ёстой юу? Тухайн жор хог шиг бөгөөд хэн ч дагаж мөрдөөд үр дүн нь хог новш байвал өөрөөр хөдлөх хэрэгтэй.
Миний бие анх мэдээлэл хадгалах төхөөрөмж худалдах ажилд орж билээ. Бараг нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэх мэт энэ барааг өдөржин санал болгож худалдах нь илжигний ажил болохыг би тун хурдан ойлгосон юм. Тиймээс дүрмийг зөрчиж болзошгүй худалдан авагч руу өглөө 8.00-8:30 хүртэл, харин орой 18.00-18.30 цагийн хооронд утасддаг болсон. Энэ үед хэн нэгэн нарийн бичгийн дарга утас аваад үгүй гэж бушуухан хэлэн утсаа тавих магадлал эрс буурсан юм. Ингээд ердөө ганцхан цагийн дотор 9-17 хүртэл утаснаас салдаггүй менежерүүдээс хавьгүй их бараа зарахаар болж байв. Өөрөөр хэлбэл би хугацааны наймны нэгийг ашиглангаа бүтээмжийг 2 дахин нэмсэн билээ.

Tim Ferriss
"The 4-Hour Workweek" номноос

No comments:

Post a Comment