ЦЭС

Showing posts with label Компани хэрхэн байгуулах вэ. Show all posts
Showing posts with label Компани хэрхэн байгуулах вэ. Show all posts

КОМПАНИ БАЙГУУЛАХ ҮЙЛ ЯВЦ. 2019.06.05-ИЙ БАЙДЛААР

Үүсгэн байгуулагч нь Хувь хүн бол иргэний үнэмлэх,
Үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол Охин/хараат/ компани үүсгэн байгуулах тухай шийдвэр/тогтоол/ гаргаж, хувьцаа эзэмшигчид гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. Толгой компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар авч ирнэ.
Дүрмээ burtgel.mn сайт дээр байгаа загварын дагуу шивж хийнэ. 2 хувь дүрэм хэрэгтэй.
Олон үүсгэн байгуулагчтай бол хурлын тогтоол ганц үүсгэн байгуулагчтай бол шийдвэр 1 хувь байна. Энэ 2 маягтыг мөн дээрх сайтаас татаж авна. Мөн олон үүсгэн байгуулагчтай бол хурлын протокол гаргах хэрэгтэй.

Компаний дүрэм

1. Нэрээ авах
Эхлээд нэрээ авна. Нэр давхардаж магадгүй учраас

ТА КОМПАНИ БАЙГУУЛАХАД БЭЛЭН ЭСЭХЭЭ ДАРААХ СОНЖООГООР ТОДОРХОЙЛООРОЙ

Олон хүн манай хуудас руу холбогддог. Утсаар, чатаар, коммэнтоор гэх мэт. Зарим хүн утсаар хэт олон асуулт асууж эхэлдэг бөгөөд ийм хүн бол компани байгуулах талын ойлголт багатай хүн бөгөөд тухайн хүнд утсаар хичнээн тайлбарласан ч ойлгодоггүй. Байгуулсан ч торгуульд орох өндөр эрсдэлтэй байдаг. Ийм хүн нэлээд их бөгөөд уулзаад зөвлөгөө авбал арай илүү ойлгоод гардаг. Харин утсаар 1 удаа лавлаад л компаниа байгуулчихдаг хүн бас бий. Тийм хүн  баярлалаа гээд яриагаа дуусгаж ажлаа хөөцөлдөж эхэлдэг.  Та харин аль төрлийн хүн бэ?  Доорх 15 зүйлийн хэдэд нь тийм гэж хариулж  байгаагаас хамааран өөрийгөө компаниа эхлүүлэх мэдлэг хэр байгаа болон ямар төрлийн зөвлөгөө хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлоорой.
Энэ сонжоо нь 5 жилийн турш компани шинээр байгуулж буй хүмүүсийн дунд хийсэн судалгааны үндсэн дээр гаргасан болно.
компаний дүрэм

1. Компанийг хаана очиж бүртгүүлэхийг баттай мэднэ.
2. Компани байгуулахад ямар бичиг баримт боловсруулахыг мэдэж байгаа
3. Компани заавал захирлаасаа тусдаа данстай байдаг.
4. Компаний дүрэм бол маш чухал бичиг баримт учраас сайн хадгалах хэрэгтэй
5. Компани байгуулвал заавал татварын хэлтэст бүртгүүлэх хэрэгтэй байдаг.
6. Компани үйл ажиллагаа явуулаагүй байсан ч татварын тайланг заавал өгдөг.
7. Компани бүр улирал болгон татварын тайлан өгөх хэрэгтэй байдаг.
8. Компани байгуулагдсан бол санхүүгийн хэлтэст заавал бүртгүүлэх хэрэгтэй
9. Компани санхүүгийн тайланг заавал өгөх хэрэгтэй ба үйл ажиллагааны орлогоосоо хамаарч жилд хэдэн удаа өгөх нь шийдэгддэг.
10. Компани нөат төлөгч болох тухай анхан шатны мэдлэг байгаа.
11. Тайланг онлайнаар  илгээдэг ба онлайн сайтуудаар орж нягтлангаа тайлан илгээсэн эсэхийг хянаж чадна.
12. Компаниа хэзээ нийгмийн даатгалд бүртгүүлэхээ мэдэж байгаа
13. Компаниа нийгмийн даатгалд бүртгүүлснээр компаниас гарах зардлыг тооцож чадна.
14. Компаний албан хэрэг хөтлөлтийн талаар анхан шатны мэдлэг бол байгаа.
15. Компани ямар татварууд төлдөгийг сайн мэднэ.

Хариу
15 асуултанд эргэлзэлгүй тийм гэж хариулж байгаа бол гайхалтай. Компаниа байгуулаад үзэлцэх л хэрэгтэй гэж зөвлөе.
12-14 асуултанд тийм гэж хариулсан бол та нэлээд бэлтгэсэн хүн байна. Манайхаас утсаар зөвлөгөө аваад байгуулахад л болно
9-11 асуултанд тийм гэж хариулсан бол компаний анхан шатны мэдлэг дундаж байна. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваад хийсэн нь эрсдэлийг багасгана.
8 болон түүнээс доош асуултанд тийм гэж хариулсан бол та нэлээд судлах хэрэгтэй гэж зөвлөе. Нарийн зөвлөгөө авсны үндсэн дээр компаниа байгуулахгүй бол торгуульд орох өндөр эрсдэлтэй байна.

Та өөрөө болон найзтайгаа хамт уг сонжоогоор сонжихоо бүү мартаарай.

Д.Батбаяр
zuvlux.blogspot.com
“Компани хэрхэн байгуулах вэ” фээсбүүк хуудас

КОМПАНИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСТ БҮРТГҮҮЛЭХ

2018 оны 3 сарын байдлаар
Та эхлээд дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсээс зөвлөгөө авах, хангалтгүй санагдаж байгаа бол мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авснаар өөрийн алтан цаг хугацаа, мөнгөө хэмнэх болно.
Эхлээд ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан тушаал гаргах хэрэгтэй. Үүний дараа ажилчидынхаа нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдийг цуглуулж авна. Дэвтэрүүдийг авахдаа шалгах хэрэгтэй зүйл бол:

КОМПАНИЙГ ТАТВАРЫН ХЭЛТЭСТ БҮРТГҮҮЛЭХ. 2019.5.19-ИЙ БАЙДЛААР.

Компаниа байгуулснаас ажлын 10 хоногийн дотор бүртгүүлэх ёстой. Манай шинэ захирлуудын хамгийн их торгуульд ордог бүртгэл бол татварын бүртгэл юм. Иймээс та зааврыг анхааралтай уншиж өөрийгөө эрсдэлээс сэргийлээрэй. Эсвэл манайд хандан зөвлөгөө аваарай.
Шинээр бүртгүүлэхэд бүрдүүлэх материал.

ХАМТРАГЧАА ЗӨВ СОНГО

Бизнес эхлэхэд 1-рт гайхамшигтай санаа, 2-рт түүнийг хийх зориг, 3-рт юу ч болсон бүх зүйлээ зориулаад хамт хийх хамтрагч л чухал. Үүн дотроос хамтрагчаа олохыг би хамгийн чухалд тооцлоо.
компаний дүрэм

КОМПАНИЙ НЭРЭЭ СОНГОХ

Энэ талаар хэн нэгний нийтлэлийг хуулахыг хүссэнгүй. Бас зохиол бичихийг хүссэнгүй.
Сайн нэр бол эрдэнэ. Гэхдээ эрдэнийг зүлгэхгүй бол гэрэлтдэггүй гэдэг байхаа. Бас ямар муу чулууг ч сайн зүлгэх юм бол муу зүлгэсэн эрдэнийн чулуунаас ч илүү гялалздаг гэдгийг захирал та андахгүй биз ээ. Юуг сонгож яаж гялалзуулахыг танд даатгая даа.
компаний нэр сонгох заавар

 Улсын бүртгэлийн газрын цахим системээр нэр  шүүлгэх бол энд дарна уу эндээс та хувилбаруудаа улсын бүртгэлийн газраас шүүлгэж болно. Нэг хүн өдөрт 3 нэр баталгаажуулж авах боломжтой байдаг. Баталгаажуулсан нэрээрээ 30 хоногийн дотор

КОМПАНИ БАНКТАЙ ХАРИЛЦАХ

Компаний нэрээ авсны дараа хийх хэрэгтэй алхам бол банкаа сонгож байгууллагынхаа харилцах дансыг нээлгэх юм. Хэдэн ч төрлийн валютаар данс нээлгэж болно. Төгрөгийн, долларын, юаны, еврогийн гэх мэт.
Мөн байгууллага нь хэдэн ч банкин дээр данстай байж болно.