СҮҮНИЙ САВААР МОНГОЛ ГЭРИЙН ДУЛААЛГА

2018.10.28 өдөр
Хогоо багасгая фэйсбүүк группээр санаа нийлж нэгдсэн хүмүүс сүүний савнуудаа цуглуулж өглөө. Сүүний савнуудаа янзлаад эхний туршилтуудаа хийж үзлээ. Сүүний савнуудыг хэрхэн янзалсан талаар зургаас хараарай. 6 ханатай Монгол гэрт 160 ширхэг саваар хаяавч, тус бүр 171 саваар 5м-ийн урттай 180см өндөртэй 4 туурга хийлээ.
Ингээд нэг Монгол гэрт 684+160=744ш сав орж байна. Савуудыг хооронд нь шар цавуугаар нааж хаяавч хийж үзсэн. Сайн наалдсан ч хүйтэнд болон нугалалтанд тэсвэр муутай байсан учраас өөрчиллөө.
Оёдлын машинаар оёж туршихад сайн болж байгаа ч цаг их зарцуулах болон оёх ажиллагаа нь их төвөгтэй юм байна. Ингээд туургыг хийхдээ нэг талаас ирмэгийг наалдац сайтай скочоор нааж нөгөө талаас барилгад хэрэглэдэг силикон цавуугаар давхарласан хэсгийг наагаад ирмэгийг мөн скочоор наахад илүү бат бөх боллоо. Өчигдөр гэрээ дулаалсан. Дулаанаа хадгалах хугацаа намрын энэ улиралд багцаагаар 2 дахин уртассан байна. Хөдөлмөр зарцуулалт их ч үр дүнтэй байлаа. Одоо бусад савнуудыг хэрхэн хүнд хэрэгтэй зүйл болгох талаар санаа боловсруулж байна. Сав цуглуулж өгч уг туршилтанд тусалсан, савыг янзалж тусалсан бүх хүнд талархсанаа илэрхийлье. Хогоо багасгая хөдөлгөөнд нэгдэхийг хүсвэл энд дарна уу. Монгол орон минь цэвэрхэн байг.


Хогоо багасгая

Хогоо багасгая

Хогоо багасгая


Хогоо багасгая


Хогоо багасгая


Хогоо багасгая

Хогоо багасгая

Хогоо багасгая
Хогоо багасгая

No comments:

Post a Comment