КОМПАНИЙГ НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСТ БҮРТГҮҮЛЭХ

2018 оны 3 сарын байдлаар
Та эхлээд дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсээс зөвлөгөө авах, хангалтгүй санагдаж байгаа бол мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авснаар өөрийн алтан цаг хугацаа, мөнгөө хэмнэх болно.
Эхлээд ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд авсан тушаал гаргах хэрэгтэй. Үүний дараа ажилчидынхаа нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдийг цуглуулж авна. Дэвтэрүүдийг авахдаа шалгах хэрэгтэй зүйл бол:
1. Өөр дүүрэг дээр бөглөгдөж байсан бол шилжүүлэг буюу тэр дүүргээс хасалт хийлгэсэн эсэх. Энэ нь тийм ч их дараалалтай биш байдаг учир хурдан хийлгэж болно.
2. Өмнөх ажлаасаа гарахдаа ажлаас чөлөөлөв гэсэн бичилт хийж тамга дарсан байна уу гэдгийг шалгах мөн ажлаас чөлөөлсөн тушаал хэрэгтэй. Бас  төлөлтийн бичилт хийлгэсэн бол баталгаажилтын буюу байцаагчийн тамгаа даруулсан эсэхийг шалгах хэрэгтэй.
Нийгмийн даатгалын дэвтэрүүд дээр ажилд авсан тухай бичилт хийж тамга дарна.
1.    Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэж өгнө үү гэсэн албан хүсэлт, тамга захирлын гарын үсэгтэй.
2.    Компанийн гэрчилгээний хуулбар, захирлын иргэний үнэмлэхний хуулбар
Энэ 3 байхад дарга дээр нь ороод бүртгэл хийлгээд дараа нь шинээр ирсэн албан байгууллагыг бүртгэдэг байцаагч дээр очно.
Дэвтэр байхгүй хүндээ шинээр авна. ЭМД дэвтэр 400 төгрөг, НДД 1000 төгрөгийнүнэтэй. Ажилд томилсон тушаалаа үзүүлэх хэрэгтэй. 
компаний дүрэм











Өгсөн дугаараар нийгмийн даатгалын сайт руу орж тайлангаа шивнэ. Цалингийн хэмжээ мэргэжил овог зэрэг мэдээллүүдийг оруулна. Крилл том үсгээр бичихгүй бол хадгалахгүй шүү. Бүх ажилчидаа шивж дуусаад зөв гэж тооцвол байцаагч руу илгээж өөрөө 2 хувь хэвлэж авна. Ингэхдээ ND7 болон ND8-ийг тус бүр 2 хувь хэвлэх хэрэгтэй. Тайлангаа тухайн сар дуусахаас өмнө интернетэд шивж байцаагчдаа илгээх хэрэгтэй. Гарсан шимтгэлийг сар бүр төлнө.

Энэ баримтаа  гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан 2 хувь тайлангийнхаа хамт дараа сарын 5-ний дотор НДХ-т аваачиж өгч баталгаажуулна. Нэг хувийг нь байцаагч баталгаажуулаад буцааж өгнө. Тэр тамга даруулсан 1 хувь тайлангаа татварын тайлан гаргахдаа хэрэглэнэ.
Нийгмийн даатгалын дэвтэр болон ЭМД-ын дэвтэр дээрээ нягтлан бичилтээ хийнэ. Сар бүр байцаагчдаа аваачиж өгөн бүх ажилчидынхаа дэвтэр дээр тамга даруулна. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр дээрээ зургаа нааж, тэр зургаа хагаслан тамга даруулсан байх хэрэгтэй.

Нийгмийн даатгалд хамрагдсанаар ямар хэмжээний төлбөр төлөх, эрсдэл гарч болзошгүй зүйлүүд мөн ямар давуу талууд үүсэх талаар урьдчилан дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл манай зөвлөгөөг сонгоорой.



No comments:

Post a Comment