Олон хүн манай хуудас руу холбогддог. Утсаар, чатаар, коммэнтоор гэх мэт. Зарим хүн утсаар хэт олон асуулт асууж эхэлдэг бөгөөд ийм хүн бол компани байгуулах талын ойлголт багатай хүн бөгөөд тухайн хүнд утсаар хичнээн тайлбарласан ч ойлгодоггүй. Байгуулсан ч торгуульд орох өндөр эрсдэлтэй байдаг. Ийм хүн нэлээд их бөгөөд уулзаад зөвлөгөө авбал арай илүү ойлгоод гардаг. Харин утсаар 1 удаа лавлаад л компаниа байгуулчихдаг хүн бас бий. Тийм хүн баярлалаа гээд яриагаа дуусгаж ажлаа хөөцөлдөж эхэлдэг. Та харин аль төрлийн хүн бэ? Доорх 15 зүйлийн хэдэд нь тийм гэж хариулж байгаагаас хамааран өөрийгөө компаниа эхлүүлэх мэдлэг хэр байгаа болон ямар төрлийн зөвлөгөө хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлоорой.
Энэ сонжоо нь 5 жилийн турш компани шинээр байгуулж буй хүмүүсийн дунд хийсэн судалгааны үндсэн дээр гаргасан болно.
1. Компанийг хаана очиж бүртгүүлэхийг баттай мэднэ.
2. Компани байгуулахад ямар бичиг баримт боловсруулахыг мэдэж байгаа
3. Компани заавал захирлаасаа тусдаа данстай байдаг.
4. Компаний дүрэм бол маш чухал бичиг баримт учраас сайн хадгалах хэрэгтэй
5. Компани байгуулвал заавал татварын хэлтэст бүртгүүлэх хэрэгтэй байдаг.
6. Компани үйл ажиллагаа явуулаагүй байсан ч татварын тайланг заавал өгдөг.
7. Компани бүр улирал болгон татварын тайлан өгөх хэрэгтэй байдаг.
8. Компани байгуулагдсан бол санхүүгийн хэлтэст заавал бүртгүүлэх хэрэгтэй
9. Компани санхүүгийн тайланг заавал өгөх хэрэгтэй ба үйл ажиллагааны орлогоосоо хамаарч жилд хэдэн удаа өгөх нь шийдэгддэг.
10. Компани нөат төлөгч болох тухай анхан шатны мэдлэг байгаа.
11. Тайланг онлайнаар илгээдэг ба онлайн сайтуудаар орж нягтлангаа тайлан илгээсэн эсэхийг хянаж чадна.
12. Компаниа хэзээ нийгмийн даатгалд бүртгүүлэхээ мэдэж байгаа
13. Компаниа нийгмийн даатгалд бүртгүүлснээр компаниас гарах зардлыг тооцож чадна.
14. Компаний албан хэрэг хөтлөлтийн талаар анхан шатны мэдлэг бол байгаа.
15. Компани ямар татварууд төлдөгийг сайн мэднэ.
Хариу
15 асуултанд эргэлзэлгүй тийм гэж хариулж байгаа бол гайхалтай. Компаниа байгуулаад үзэлцэх л хэрэгтэй гэж зөвлөе.
12-14 асуултанд тийм гэж хариулсан бол та нэлээд бэлтгэсэн хүн байна. Манайхаас утсаар зөвлөгөө аваад байгуулахад л болно
9-11 асуултанд тийм гэж хариулсан бол компаний анхан шатны мэдлэг дундаж байна. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваад хийсэн нь эрсдэлийг багасгана.
8 болон түүнээс доош асуултанд тийм гэж хариулсан бол та нэлээд судлах хэрэгтэй гэж зөвлөе. Нарийн зөвлөгөө авсны үндсэн дээр компаниа байгуулахгүй бол торгуульд орох өндөр эрсдэлтэй байна.
Та өөрөө болон найзтайгаа хамт уг сонжоогоор сонжихоо бүү мартаарай.
Д.Батбаяр
zuvlux.blogspot.com
“Компани хэрхэн байгуулах вэ” фээсбүүк хуудас